ЗУСЛАНГИЙН БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ХАШААГ БУУЛГАНА

2018/06/15
ЗУСЛАНГИЙН БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ХАШААГ БУУЛГАНА

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүүгээр ахлуусан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шарга морьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр газар дээр нь шалгалт хийлээ. 

Ажлын хэсэгт нийслэл, дүүргийн Газрын Алба, Нийслэлийн Байгаль Орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Дүүргийн Цагдаагийн Хэлтэс, тус нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч болон бусад холбогдох албаныхан багтсан байв.

Хэд хэдэн байршлуудад шалгалт хийсний үндсэн дээр, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин ойн санд газар олголт хийсэн, гэрчилгээ бичигдсэн, ой, мод бут сөөгийг сүйтгэсэн, зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлүүдийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авах, цаашид бүр цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Нийслэлийн Байгаль Орчны Газар, Нийслэлийн Газрын Албанд тус тус үүрэг болголоо.

Зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч  зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг ажлын хоёр өдрийн дотор гаргаж, иргэд, аж ахуй нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.

ЗУСЛАНГИЙН БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ХАШААГ БУУЛГАНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook