АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ АЖЛЫН ЯВЦ- ХАН-УУЛ ДҮҮРЭГТ

2018/06/08
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ АЖЛЫН ЯВЦ- ХАН-УУЛ ДҮҮРЭГТ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү, НХТЕТГ-ын Хот Дахин Хөгжүүлэх хэлтсийн дарга М.Нямбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслийн ажлын явцтай танилцлаа.

Албаныхан хамгийн түрүүнд Хан-Уул дүүргийг зорьсон юм. Тус дүүрэгт Нэхмэлийн шарууд гэгдэх 20 гаруй орон сууцны барилгаас гадна Арьс ширний, Эрчим хүчний гэх зэрэг тодотголтой хуучин орон сууц олон байдаг.

Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын суурин дээр “Морьтон”, “Нутгийн буян” зэрэг хотхоны эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтанд ороод байна.

Төсөл хэрэгжүүлэгч “Фүжи Холдинг” ХХК-ийн  хувьд 1, 2, 5, 6, 7, 10, 16 зэрэг 8 байрыг дахин барилгажуулахаар ажиллаж байгаа бөгөөд  "Нэхмэлийн шар"-ын 5 дугаар байрны суурин дээр баригдаж байгаа барилгыг энэ онд , 6 дугаар байрны суурин дээр баригдаж буй барилгыг ирэх оны 5 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд ашиглалтанд орох хоёр байранд  1, 2, 6, 7, 10, гэсэн таван байрны иргэд орох юм байна.

"Нэхмэлийн шар"-ын 10, 11, 16 дугаар байруудыг 2019 онд буулгаж, 2020 онд 12, 13, 17, 18 дугаар байруудыг буулгах ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газраар батлуулан ажиллаж байгаа талаар “Фүжи Констракшн” ХХК-ийн “Хан-Уул хотхон” төсөл хариуцсан захирал Д.Наранболд танилцуулсан юм.

Дахин төлөвлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны барилга баригдаж байгаа байршлууд:

1. БЗД-ийн 16 дугаар хороо, Төмөр замын ажилчдын 6,7,8 дугаар байр “Шинэ Гэр Түншлэл” ХХК

2. БЗД-ийн 16 дугаар хороо, Хайрцагны ажилчдын 6,7,8 дугаар байр “Металл Энд Вүүд” ХХК

3. ХУД-ийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 1,2,5,6,7,10,16 дугаар байр, “Фүжи Констракшн” ХХК

4. ХУД-ийн 2,3 дугаар хороо, Нэхмэлийн 3,4,8,9 дүгээр байр “Эм Эм Жи капитал” ХХК

5. ХУД-ийн 3 дугаар хороо, Нэхмэлийн 15,19 дүгээр байр “Нутгийн Буян”ХХК

6. БГД-ийн 1 дүгээр хороо, Давхрын 17,18,20 дугаар байр

7. БГД-ийн 1 дүгээр хороо, Давхрын 13,14,15,16 дугаар байр “Алтан Трейд” ХХК

                                                                                                                                                                                                                                                                                                                                     П.Болор

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ АЖЛЫН ЯВЦ- ХАН-УУЛ ДҮҮРЭГТ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook