"ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА"-НЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2018/05/17
"ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА"-НЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

БХБЯ, ТОСК, МИК-ийн захиалгаар “Тэнхлэг зууч” ХХК, МБҮА-ийн гүйцэтгэсэн “Орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд БХБЯ-ны Орон сууц, Нийтийн Аж Ахуйн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга  О.Лхагвацэдэн, ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй, МИК-ийн Багцын Удирдлагын Хэлтсийн захирал Х.Маргад-Эрдэнэ, “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн, МБҮА-ийн гүйцэтгэх захирал Л.Хулан нар оролцсон юм.

Салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа, мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл хөтөлбөрийг үр ашигтай бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэхэд энэхүү судалгаа чухал ач холбогдолтой.

Судалгаагаар 2017 оны байдлаар нийслэлд 380.828 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164.791 өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.

Ойрын 5 жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Орон сууц худалдан авах хүсэлтэй нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь буюу 35.497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12,2 хувь буюу 14.905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байгаа юм.

Нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хотод 62,339 айлын нийтийн болон амины орон сууцны 427 төсөл, орон нутагт 13.038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна. 

Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй байна.

Улаанбаатар хотод баригдаж байгаа ашиглалтанд орсон болон ороогүй дээрхи 62.339 айлын орон сууцнаас 59.426 айлын орон сууц нь нийтийн, 2913 айлын орон сууц нь амины зориулалттай байгаа юм.

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 5822 айлын орон сууц бэлэн болсон байна. Үүний 4622 айлын орон сууц нь 80 м.кв-аас доош талбайтай орон сууц байна.

Эдгээрийн борлуулалтын дундаж үнэ м.кв нь 2.114.527 төгрөг байна.

                      

                                                                                                                                                                   П.Болор

"ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА"-НЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook