ГАЗАР, ГАЗАР ДЭЭРХИ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

2018/04/20
ГАЗАР, ГАЗАР ДЭЭРХИ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Газар, газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ, хаяг, байршил, хэмжээ, зориулалт зэрэг мэдээллийг харилцан солилцож газрын зах зээлийн үнийн бүс тогтоох, мэдээллийн санг нэгтгэх, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх зорилгоор Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газар, үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны гэрээнд Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газрын дарга Ц.Ганхүү, “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд дараахи ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Үүнд:

  • Газар, газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээг судлах зорилгоор газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг харилцан солилцох, байршилтай холбох,
  • Газрын зах зээлийн үнийн бүс тогтоох, судлах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор газар, газар дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршил, хэмжээ, зориулалт, санал болгож буй үнэ, огноо зэргийг харилцан солилцох,
  • Газар, газар дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн санг нэгтгэх, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх зорилгоор холбогдох уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, ажилтнуудыг чадавхижуулах,

Талууд хамтран ажилласнаар "Газрын бирж"-ийн цахим систем, "Газрын кадастрын мэдээллийн сан"-гаар дамжуулан иргэд, олон нийтэд газар, газар дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээний талаар бодит мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ.

                                                                                                                                                                  П.Болор

ГАЗАР, ГАЗАР ДЭЭРХИ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook