"ЗАЛУУС" ХОТХОНЫ ХУУЧИН БАЙРУУДЫГ "МАРЧ КОНСТРАКШН" ДАХИН БАРИЛГАЖУУЛНА

2018/06/07
"ЗАЛУУС" ХОТХОНЫ ХУУЧИН БАЙРУУДЫГ "МАРЧ КОНСТРАКШН" ДАХИН БАРИЛГАЖУУЛНА

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мамбадацан хийд орчимд байрлах “Залуус” хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1, 2, 5, 8, 9 дүгээр байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг удаа дараа хэвлэл мэдээллээр нийтэд нээлттэй зарласан ч компаниуд төдийлөн сонирхохгүй байв.

Сүүлд зарласан тендерт материалаа ирүүлсэн  “Марч Констракшн” ХХК  дээрхи хуучин байруудыг буулгаж, орчин үеийн орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байна.

Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар тус компанийн удирдлагуудад батламжийг гардуулан өглөө.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                 П.Болор

"ЗАЛУУС" ХОТХОНЫ ХУУЧИН БАЙРУУДЫГ "МАРЧ КОНСТРАКШН" ДАХИН БАРИЛГАЖУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook