Х.БАДЕЛХАН: "20000 АЙЛЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХАД 1,3 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ

2018/01/02
Х.БАДЕЛХАН: "20000 АЙЛЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХАД 1,3 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ

Гэр хороололд амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг барьцаа болгож орон сууцанд оруулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан.

Ашиглалтанд орсон ч борлуулагдаагүй байгаа орон сууцнуудыг ийм байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой эсэх талаар БХБ-ын сайд Х.Баделханаас тодруулахад: 

-“20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангана гэсэн зорилт Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд асуудлыг ярьж болно гэж манай яамнаас үзэж байгаа. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Орон сууц бэлэн байна. Авах иргэд ч бэлэн байна. Тэгэхээр хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Гаднаас зээл, тусламж авах уу, бонд гаргаж хөрөнгө босгох уу гэсэн асуудлууд бий. Эцсийн шийдвэрийг Засгийн Газрын хуралдаанаар гаргана. Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан байгаа. 1.3 их наяд төгрөг гаргаад 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулбал олон талын ашигтай. Айлууд дулаан сууцтай болно. Яндангийн тоо буурна. Зогсонги байдалд орсон барилгын салбар хямралаас гарна. Хөрөнгө оруулалт татах асуудлыг Засгийн Газрын түвшинд ярьж шийдвэрлэнэ” гэж хариулсан юм.

Манай улсын нийт өрхийн, тэр дундаа нийслэлчүүдийн дийлэнхи хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа, өөрөөр хэлбэл орон сууцны хэрэгцээ их ч бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт бараг байхгүй болсон өнөө үед орон сууцжуулах арга хэмжээнүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Х.БАДЕЛХАН: "20000 АЙЛЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХАД 1,3 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook