“Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ-ын Захиргаа, Санхүүгийн Газрын дарга Р.Батрагчаа

2018/04/26

“Тэнхлэг зууч” компанийн хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоотой бүхий л

судалгааг хамгийн бодитойгоор хийдэг бөгөөд иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг

салбарын яамны зүгээс боловсруулахдаа тус компанийн мэдээлэлд үндэслэдэг юм. 

Иймд “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ нь “Түрээслээд өмчилдөг орон сууцны санхүүжилтийн шинэ схем”-ийг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар судалгаа хийхдээ “Тэнхлэг зууч” компанитай хамтран ажиллаж байна. 

Энэ судалгаанд “Тэнхлэг зууч” компанийн мэдээлэл бодитой туслалцаа, дэмжлэг болж байна. 

“Тэнхлэг зууч” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зуучлалаас гадна иргэдийг орон сууцжуулахтай холбоотойгоор төрийн зүгээс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг www.shinebair.mn сайтаараа дамжуулан олон нийтэд хүргэсээр ирснийг дурдахад таатай байна.

“Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ-ын Захиргаа, Санхүүгийн Газрын дарга Р.Батрагчаа  
Тэнхлэг зууч ХХК - Facebook