Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг

2018/04/26

Манай байгууллагын хувьд 2013 оноос хойш “Тэнхлэг зууч” компанитай хамтран ажиллаж байна.

Шинэ, хуучин орон сууц, оффис, газар, хашаа байшин аль байршилд ямар үнэтэй байгаа тухай мэдээллийг тус компанийн судалгаанаас харж болно.

Мөн хэдэн айлын орон сууцны төсөл хэрэгжиж байгаагийн хэчнээн нь захиалга авч байгаа вэ, тухайн жилд хэдэн айлын орон сууц ашиглалтанд орох вэ, борлуулалт хэдэн хувьтай байна вэ гэхчлэн тухайн зах зээлтэй холбоотой  бүхий л асуултуудад хариулт болох судалгааг гаргадаг нь бидний сэтгэлд их нийцдэг юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд “Тэнхлэг зууч” компанийн судалгааг төслийнхөө төлөвлөлт, борлуулалтад ашиглаж, энэ нь ч үр дүнгээ өгдөг.

Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зуучлал нь олон нийтэд танигдсанаас гадна иргэдийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар эерэг ойлголттой болоход “Тэнхлэг зууч” компанийн  www.shinebair.mn сайт хувь нэмрээ оруулсаар ирснийг хэлэхэд таатай байна.

Танай хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүсье.

Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг  
Тэнхлэг зууч ХХК - Facebook