“Номин Констракшн Деволепмент” группын гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү

2018/04/26

“Тэнхлэг зууч” компанийг байгуулагдсан цагаас нь мэднэ. Тус компани үл хөдлөх хөрөнгийн салбарт Монголдоо тэргүүлэгчдийн нэг. Энэ байр сууриа өнөөдрийг хүртэл хадгалж явна.

Монголбанктай хамтран “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцож байгаад талархаж явдаг.

“Тэнхлэг зууч” компани нэгдсэн статистик мэдээлэл гаргаж, тухайн сар, улирал, жилд ямар өөрчлөлт гарсан талаар олон нийтэд мэдээлж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон дэвшил авч ирлээ.

Тухайн салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон худалдан авагчид зэрэг зах зээлд оролцож байгаа талууд “Тэнхлэг зууч” компанийн мэдээлэлд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулах, худалдан авалтаа хийх боломж бүрдэж байна.

Тус компанийн судалгаа нь улсын нэгдсэн статистик тоо баримт болж байгаа нь ач холбогдол өндөртэй юм.

Манай компанийн хувьд 2008 онд орон сууцны салбарт хөл тавьснаас хойш нэгдүгээр хороололд “Өнөр” хотхон, Хан-Уул дүүрэгт олны сайн мэдэх “Ривер Гарден” хотхоны нэгдүгээр ээлж,” Тайм Скуэр”, “Цэцээ гүн”, Эрдэнэт хотод “Эрдэнэт- Өнөр” хотхоны эхний ээлжийг ашиглалтанд оруулсан амжилттай ажиллаж байна.

“Ривер Гарден” хотхоны 2-р ээлжийн 4 блок орон сууц ашиглалтанд орж, төсөл 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол, Яармагийн дэнжид шинээр эхлүүлсэн төсөл болох “Гарден Сити” хотхоны  эхний ээлжийг энэ оны 7-р сард ашиглалтанд оруулах юм.

Түүнчлэн  Хан-Уул дүүргийн Арцатын амны уулын бэлд амины орон сууцны хотхон болон орон сууцны өөр нэгэн шинэ төсөл эхлүүлэхээр бэлтгэж байна.

Бидэнтэй хамтран ажилладаг та бүхний ажилд амжилт хүсье.

 

“Номин Констракшн Деволепмент” группын гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү  
Тэнхлэг зууч ХХК - Facebook