“Алтай Констракшн” компанийн ерөнхий захирал Х.Батбаасан

2018/04/26

Манай компани 2003 оноос барилгын салбарт үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд чанартай үйлчилгээ, уян хатан нөхцөл, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчээ дээдэлж ажилласны үр дүнд Монголын барилгын салбарын ТОП-3 аж ахуйн нэгжийн нэг болж чадсан юм.

2003 оноос хойш барилга угсралт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг манлайлан ажиллаж, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн өнгө төрхийг нэмж, оффисын 3 барилга, орон сууцны хотхон, хороолол 5-ыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд одоогоор Баянмонгол Дүнжингарав хорооллын дунд байрлах 1238 айлын САРУУЛ орон сууцны хорооллыг барьж байна.

Бид 2013 оноос хойш “Тэнхлэг зууч” ХХК-тай хамтран ажиллаж байгаа байгаа юм.

“Тэнхлэг зууч” компанийн  www.shinebair.mn сайтын мэдээ, мэдээлэл цэгцтэй, үнэн бодит байдгаас гадна байр сонирхогчдын  цаг завыг хэмнэж оновчтой шийдвэр гаргахад нөлөөлдөг учраас манай компани өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна.

“Тэнхлэг зууч” компани үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн харьцуулсан судалгааг тогтмол хийдэг нь бидний цаг завыг хэмнэхээс гадна оновчтой шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн юм.

Бидний урт хугацааны хамтын ажиллагаа олон гэр бүлүүдийг өргөө цагаан гэртээ аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах гүүр болдог гэдэгт итгэдэг.

Та бүхний ажилд амжилт хүсье.

“Алтай Констракшн” компанийн ерөнхий захирал Х.Батбаасан  
Тэнхлэг зууч ХХК - Facebook