“Гангар Холдинг” компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр

2018/04/26

“Тэнхлэг зууч” ХХК нь Монголын анхны үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын нэг.

Энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай бөгөөд сүүлийн үед судалгаа шинжилгээний чиглэлд илүүтэй анхааран ажиллаж байна.

Төрийн болоод мэргэжлийн байгууллагуудыг холбогдох мэдээлээр хангахын зэрэгцээ барилгын компаниуд, төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажилладаг мэргэжшсэн байгууллага юм.

Манай компани “Тэнхлэг зууч” компанитай үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаар хамтран ажиллаж байсан. Мөн тус компанийн www.shinebair.mn сайтад орон сууцны төслөө байршуулж, холбогдох мэдээллүүдээ уншигчдад хүргэдэг.

“Тэнхлэг зууч” компаниас гаргадаг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чанартай, үнэн зөв судалгаа нь төсөл хэрэгжүүлэгч бидний ажилд ихээхэн тус дэм болдгийг хэлэхэд таатай байна.

Манай компани 1992 оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Бидний зорилго, дундаж амьдралтай иргэддээ зориулсан орон сууц барихад чиглэдэг. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулснаас хойш 5000 орчим айлын орон сууц барьж ашиглалтанд оруулаад байна.

Одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороонд 5000 айлын “Шинэ Амгалан” хорооллын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд .... айлын орон сууцыг ашиглалтанд оруулаад байна.

Манай компанитай хамтран ажилладаг “Тэнхлэг зууч” компани, www.shinebair.mn сайтын хамт олонд ажлын амжилт хүсье.

“Гангар Холдинг” компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр  
Тэнхлэг зууч ХХК - Facebook